Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ ногоон автобустай холбоотой зарим мэдээлэлд тайлбар өгчээ.
Тэрээр өөрийн цахим хуудастаа "Нүүрсний гэх хэргийн сонсголын хугацаа дөхөж байна. Холбогдсон том, жижиг нөхөд сандарч, Түр хороог ахалж буй хүнд зөвлөхөөр нь дамжуулж сануулга өгөөд байх шиг байна даа. Шаардлага хангахгүй автобус оруулж ирсэн бол нийслэлийн нийтийн тээврийн салбарт бугшсан мафийн болон улс төрийн бүлэглэлээс парк шинэчлэлтийг зогсоох зохион байгуулалттай ажиллагаа байсан гэж хувьдаа харж байна" гэж бичжээ.
Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:
-Үнэн худлын учир удахгүй олдоно. Ер нь би элдэв хулгай, луйвраас хол явж ирсэн, цаашид ч зарчмаа барьж ажиллана гэдгээ энэ ташрамд хэлье.
НЗД-ын ахлах зөвлөхийн хувьд энэ захирамжийн төслийг хянаж, саналын хуудсан дээр гарын үсэг зурсан. Энэ асуудлаар надаас гэрчийн мэдүүлэг авсан, дараа нь яллагдагчаар татсан.
Хотын даргын захирамжид төсөл, арга хэмжээг хууль, журмын дагуу зохион байгуулахыг даалгасан бөгөөд хууль зөрчсөн нэг ч үг үсэг байхгүй!
Мөн ТЕГ-аас 2022 оны 8 сард гаргасан дүгнэлт бий. Хотын даргад эрх шилжиж ирсэн олон зуун төсөл, арга хэмжээг энэ мэт захирамжаар цааш нь мэргэжлийн байгууллагууд руу шилжүүлдэг болно.
Шинээр авах автобуснуудын техникийн шаардлага өндөр, Евро 5 стандартын автобус байх ёстой байсан. Нийслэлээс баталсан техникийн тодорхойлолтод зааснаас өөр автобус оруулж ирэх, түүнийг нь хүлээж авах боломжгүй.
Улсын комисс ажиллаж, хүлээж авдаг журамтай. Хэрэв шаардлага хангахгүй автобус оруулж ирсэн бол нийслэлийн нийтийн тээврийн салбарт бугшсан мафийн болон улс төрийн бүлэглэлээс парк шинэчлэлтийг зогсоох зохион байгуулалттай ажиллагаа байсан гэж хувьдаа харж байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хуульч нэртэй худлаа багтай хулгайч залуу байж дээ
Чи юү хуцаад бгаа юм.АТГ хэдэн нөхдүүд захиалгаар хэрэг хүлээлгэж бгаа биз.Тушаал хянасаных нь төлөө яллагдагчаар татдаг новшнууд.Нөгөө үүрэг өгсөн батаосан авсэн албан тушаалтнууд нь уснаас цэвжр гардаг тогтолцоо бий бллоод бна.Тэрнийг нь та нар шиг толгой нь олгой болсон нөхдүүд ойлгохгүй худлаа сэвээд
Энэ залуу хотод хулгайч нартай сайн үзсэн дээ. Тэр автобусыг хариуцдаг хүн ч биш. Захирамж дээр бол хуулийн дагуу хий гэсэн байна. Доогуур нь юм болжээ. Нийтийн тээврийн мафи хэцүү.
АТГ ногоон малгайтнууд болоод бна.Хэргээ олигьой шалгахгүй баахан нэг талыг барьсан юм хийгээд нөгөөхийг нь НП газар гэж даргаасаа чиглжд авсан хэдэн нөхдүүд хянасан болоод шүүхлүү явуулдаг.Шүүх яаж хууль зөрчсөн хүнийн хэлмэгдүүлсэн байхад ял бгөх вэ лээ.Тэгээд өөрсдийнхөө захиалгат хууль зөрчсөн үйддлэн шүүхлүү чихнэ.Иймл бна даа
Энэ залуу хулгай хийхгүй. Хууль мэддэг учраас хууль зөрчсөн эрхийн актад гарын үсэг зурах хүн ч бас биш дээ.
Энэ угаасаа худлаа гар. Их хуралд байхдаа хуульч гээл яриад явдаг. Юу ч мэддэггүй нөхөр байсан. Сайжирсан юм огт байхгүй.
Их хуралд байгаагүй. Засаг, нийслэлд байхдаа харин сайн ажиллаж байсан.
Маш зөв. Үнэнийг хэлсэн байна. Тэмцэх ёстой.
Жинхэнэ шинэ монгол хүүхэд хөөрхөн амбицтай яг гардаад чадах юм юу ч байхгүй.