Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ аравдугаар сард инфляцын төвшин 9 хувьтай гарчээ.
Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 6.7 хувь, өмнөх сараас 0.3 хувь өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Өссөн шалтгааныг задалж үзвэл:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь,
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.9,
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.