™ watch di|
Улс төр | 2023-11-07

🔴LIVE: Ажлын хэсэг байгуулах шаардлагыг ШИНЭ намаас УИХ-ын даргад хүргүүлж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрд эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх талаар Ажлын хэсэг байгуулах шаардлагыг ШИНЭ намаас УИХ-ын даргад хүргүүлж байна.

Иргэдийн төлөөлөл: 

- Орон нутгийн иргэдийн тухайд ихээхэн хүлээлт үүсчихээд байна. Манай сум орон нутагт ирээд гарын үсэг зуруулж аваач гэж бидэнд хэлсээр байна. Хамгийн багадаа 9200 хүний саналтаар УИХ-ын гишүүн болж, хууль санаачлах эрх нь үүсдэг байгаа. Бидний хувьд 55 мянган иргэний гарын үсгийн цуглуулж хууль санаачлах эрхийг маань нээж өгөөч ээ гэж хүсэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай. 3 сая хүндээ хуваахаар 4400 ширхэг хувьцаа оногдохоор байна. Зах зээлийн үнэлгээгээр хамгийн багадаа 300 тэрбум долларын орд. Ингээд тооцоод үзэхээр нэг иргэн 88 мянган доллар буюу 308 сая төгрөгийн хувьцаа оногдохоор байна. Мөн иргэд тус компанийн удирдлага, ТУЗ-ийг сонгох эрх нь үүснэ. Бирж дээр бүртгэлтэй болгож арилжаалж энэ нь иргэдийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлнэ. Тулга тойрсон аргацаасан байдлаар асуудалд хандахаа боль гэж хэлмээр байна. 

-Тавантолгойг 100 хувь ард түмэнд эзэмшүүл үндэсний хөдөлгөөн нь ажил хэрэг болгох хүртлээ бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Бидний энэхүү санаачилгыг Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэдэд эн тэнцүү эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тогтоолын төсөл санаачилсан нэр бүхий УИХ-ын гишүүд болон улс төрийн хүчнүүд дэмжинэ гэдэгт итгэж байна. 

-Шинэ намаас санаачилсан энэхүү арга хэмжээг иргэний хувьд ихээхэн дэмжиж байна. Иргэд энэ санаачилгыг үнэхээр дэмжиж байгаа. Байгалийн баялгаасаа иргэн бүр ашиг хүртэх ёстой. Бид эдийн засгийн эрх чөлөөнд хүрмээр байна. Иргэд маань энэ үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна.

-Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлээс ШИНЭ намын санаачилсан энэхүү ажлыг ихээр дэмжин оролцож байна. Орон нутгаар явахад иргэдийн хүлээлт асар өндөр байна. 4400 ширхэг хувьцаа эзэмшсэнээр нэг гэр бүлд хичнээн боломж гарах билээ. Үр дүн нь ядуурал, эдийн засгийн эрх чөлөө гээд бүх зүйлсийг шийдээд өгөх юм 

-Ардчилсан төрийн анхдагч үүрэг нь иргэдээ ядууралгүй амьдруулах ёстой. Энэ үүргээ 33 жил хэрэгжүүлсэнгүй. Улаанбаатар хотын иргэдийн 80 гаруй хувь нь нэн ядуу амьдарч байна. Мөнгөгүй учраас ядуу, эдийн засгийн эрх чөлөөгүй байна гэсэн үг. Ийм учраас төр энэ асуудлаа шийдэх ёстой. Төр мөнгөгүй гэдэг шалтаг хэлэх гэж байгаа бол байгалийн баялгаа иргэддээ өмчлүүлээд өг. Иргэд Эрдэнэс тавантолгойг 100 хувь ард түмэндээ өмчлүүлэх хуулийн төсөлд хүндэтгэлтэй хандаж, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэж байна гэв.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.