СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-07

Төв цэвэрлэх байгууламжийн лаг дахин боловсруулах төслийн ТЭЗҮ-г хоёр сарын дараа хүлээлгэн өгнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Төв цэвэрлэх байгууламжийн лаг дахин боловсруулах төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын дундын тайланг танилцуулав.

Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийн лаг дахин боловсруулах төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг БНСУ-ын санхүүжилтээр өнгөрөгч есдүгээр сард эхлүүлсэн билээ.

Өнөөдөр /2023.11.07/ БНСУ-ын Пёксан инженеринг, Трий байгаль орчин, цахилгаан, инженеринг корпораци, Кымган С.Н.Т компанийн холбогдох албаны хүмүүс Лаг хатаах үйлдвэрийн ТЭЗҮ-ийн дундын тайланг тавилаа. Тус хуралд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг болон УСУГ-ын холбогдох инженерийн албаны хүмүүс оролцож байна.

Улаанбаатар хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумын үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган корпораци, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд БНСУ-ын "Keumkang-Three ENC" корпорациас Улаанбаатар хотод Лаг дахин боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн

ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" корпорациас 210 сая воны санхүүжилт олгохоор харилцан тохиролцож, долоодугаар сарын 28-нд талууд гэрээ байгуулаад байна. ТЭЗҮ-г ирэх оны нэгдүгээр сард эцэслэн, хүлээлгэн өгнө.

“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.