СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-07

Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийнхээ хурал дээр ноцтой “мэдэгдэл” хийжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гадаа гудамжинд жавар тачигнаж эхэлсэн. Харин төрийн ордон дотор улс төр халуурсан хэвээр байгаа бололтой. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай болжээ. Бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн байна.

Тэр үеэр зарим гишүүн “Дэмжихгүй” гэсэн эсрэг байр суурь илэрхийлжээ. Үүнд нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бухимдсан байна. Бүлгийнхээ гишүүдэд нэлээд ширүүн үг  хэлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр ноцтой “мэдэгдэл” хийжээ.

Л.Оюун-Эрдэнэ “Авлигачид Эрүүгийн хуулиас айхгүй байна. Шүүх дээр очоод аргалчихна. Аль нэг дарга нь гаргачихна. Эсвэл шүүх магадлангаар суллачихна. Дараа нь өршөөгдөнө. Ингэж боддог болчихоод байна. Энэ авлигыг айдасгүйгээр хийхэд нөлөөлсөөр ирсэн. Авлигачдад хүмүүнлэгийн байгууллага шиг удаан явлаа. Тиймээс Эрүүгийн хуулийг авлигын гэмт хэрэгтэн магадлангаар суллагдахгүй, ялыг бүтэн эдэлдэг болгох саналыг Засгийн газраас оруулсан. Тэр утгаар нь гишүүд дэмжих ёстой. Битгий өөрсдийгөө бодож, хуулийн үзэл санаа бөөрөнхийлөөд бай” гэсэн байна. Мөн тэр үеэр зарим гишүүнийг “...МАН-аас хөөнө” гэж хэлжээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гантулга
1 жилийн өмнө
59.153.115.235

Зөв дэмжиж байна

Hj
1 жилийн өмнө
120.22.144.175

Gah gah ymar haan uu.

Амар
1 жилийн өмнө
66.181.161.135

Хогийн жатгачин хорчингууд

АЮУРСАЙХАН
1 жилийн өмнө
59.153.115.153

ОЮУНЭРДЭНЭ БӨӨС ХУДАЛ ПОПРОХЫГ ГАРГУУН ЧАДДАГ СУЛХАН ДУУТАЙ УЯХАН БӨГСТЭЙ ОРДНЫ ХУЙВАЛДААНЧ ! ЯААЯАА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУДАЛ ЦУУ ТАРААНА !!!

Нараа
1 жилийн өмнө
59.153.115.37

Сайхан урвагч гэнэ үү

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.218

Зөв

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.218

Зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.