СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-11-06

Допингийн эсрэг байгууллагын дүрмийн төслийг Засгийн газарт хүргүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагыг өөрчилж, Ц.Уугангэрэлийг тус төвийн ерөнхийлөгчөөр томилсон. Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ тус байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, тус төвийн Удирдах зөвлөлийг шинэчлэхээр болсон талаараа мэдээлэл хийж байв.

Тэгвэл Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөлийг өргөтгөх, гишүүдийн тоог 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар дүрмийн төсөлд нь тусгасан байна. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрмийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.

Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь төрийн бус байгууллага статустай 2007 онд байгуулагдаж, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, гишүүн байгууллага юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.