СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргасан эхний тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг Эрүүгийн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээллийг сонсжээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир:

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсвийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Уг хуулийн төслөөр авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол магадланд оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байхаар оруулж ирсэн. Үүнийг ажлын хэсэг дээр яриад .

Дараагийн асуудал нь Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуульд оруулж ирсэн. Үүнийг өмнөх бүлгийн хуралдаанаар хасах заалт дэмжсэн ч байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй унасан. Тэгвэл бүлгийн хуралдаанаар энэ заалтыг хасах нь зүйтэй, одоогийн мөрдөгдөж буй хуулиа мөрдөх нь зүйтэй гэж үзсэн.

Мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийг дамжуулж буй задруулж байгаа эрх бүхий субьекттэй хамааралтай учраас олж авч байгаа хүн буюу хуулийн этгээд буюу сэтгүүлч нарт энэ заалт хамаарахгүй гэж зарчмын хувьд үзсэн.

Мөн . Ажлын хэсэг эхний удаад эрх хасах, торгох эсвэл 7-30 хоног баривчилна. Хоёр дахь удаад эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэн хорих ял ногдуулах өөрчлөлтийг хийхээр МАН-ын бүлгийн хурлаар шийдэж байнгын хороон дээр хэлэлцэхээр болсон гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
188.33.224.137

Uul ni zerleguudiig xatyy changa huuliar humuujiuleh baivsn yum!!!!!!Ugaabch yg mi Har humuuv hetsuu Dee!!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.