Замын хажуугийн хайс, гэрэлтүүлгийн шонг мөргөсөн автобусны жолооч “Б”-г 100.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийн 5 оноог хасаж, 2.380.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Офицеруудын ордон”-ын аюулгүйн тойргийн замд нийтийн тээврийн автобус замын хажуугийн хайс, гэрэлтүүлгийн шонг мөргөсөн осол энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарчээ.
Тус зам тээврийн осол гаргасан үйлдэлд жолооч “Б”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийн 5 оноог хасаж, учруулсан 2.380.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.