СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-04

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Лыөнг Сөн аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаатай танилцав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хоа Бинь мужийн Лыөнг Сөн аж үйлдвэрийн паркт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

БНСВУ-ын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамнаас тус улсын 63 засаг захиргааны мужийн 61 муж, хотод 563 аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2023 оны байдлаар 397 аж үйлдвэрийн парк байгуулагдсан байна.

Хоа Бинь мужид 8 аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд 2 аж үйлдвэрийн парк үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

“Лыөнг Сөн” аж үйлдвэрийн парк нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Хоа Бинь мужид 230 га талбай газрыг хамарч байна.

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, барилгын материал, нарны цахилгаан хавтан угсралт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийг дэмжих зорилготой парк юм.

Лыөнг Сөн аж үйлдвэрийн парк нь байгуулагдсанаасаа хойш нийт 300 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Япон, Солонгос, Энэтхэгийн 30 орчим аж ахуй нэгжүүдээс татжээ.

Бүс нутагт нийт 15 мянга гаруй ажлын байрыг бий болгож, улсын болон орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус паркт ажиллах үеэрээ автомашины салхины шил арчигч үйлдвэрлэж буй “Cap Global” ХХК, мотоциклын сэлбэг үйлдвэрлэгч “Nissin Manufacturing Vietnam” ХХК, нарны панел үйлдвэрлэгч “CRC Solar Cell” ХК-д тус тус зочиллоо.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.