Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийж буй хамтарсан шалгалтаар “Бага зүм”, “Их алт” гэх газруудад хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн албадан буулгаж, зөрчлийг шалгах ажлыг эхлүүлжээ.
Түүнчлэн гуравдугаар багийн нутаг “Улаан хясаа” гэх бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилготой гэх зохих зөвшөөрөл, бичиг баримтгүй нөхөрлөлийг буулгах шаардлага өгч хэрэгжилтийг нь хангуулжээ.
Шалгалтын явцад нуусан, орхисон эзэн холбогдогчгүй экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмжүүдийг тодорхой байршлуудад илрүүлэн, албадан буулгах, эзэн холбогдогчийг тогтоох ажиллагааг явуулж байгаа аж.
Цаашид хууль бус үйлдэлдээ ашигласан болон ашиглахаар бэлтгэж завдсан, номер, арлын дугааргүй, бичиг баримтгүй, бүртгэлгүй техник тоног төхөөрөмжүүдийг харьяалал харгалзахгүйгээр улсын орлого болгох асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж салбар яамнаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.