СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: 33-р сургуулийн ахлах ангийн хүүхдүүд зодолдсон хэргийг шалгаж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн орчимд “Хүүхдүүд зодолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс тус мэдээллийг шалгахад ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ахлах ангийн 10-12 дугаар ангийн сурагчид сагсан бөмбөгийн тэмцээний үеэр нэгийгээ бөмбөгөөр оносноос улбаалан хоорондоо маргалдаж эхэлсэн байна. Ингээд тэмцээн тарсны дараа 30 гаруй хүүхдүүд хоорондоо зодолдсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.