СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-03

С.Баярцогт: Автобустай холбоотой үүссэн асуудлаа халхавчлахын тулд намайг холбож, худал мэдээлэл цацлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Сангийн сайдаар 2009 онд ажиллаж байсан С.Баярцогт,  тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нарыг нийтийн тээврийн автобусыг тендергүйгээр шууд худалдан авсан, улсыг их хэмжээгээр хохироосон гэх мэдээлэл цацагдсан юм.

Тодруулбал, Сангийн сайд С.Баярцогт 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд 1/6092 тоот албан бичгээр ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэх ажлын хүрээнд их багтаамжийн 400 автобусыг гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулж, худалдан авах зөвшөөрөл олгосон гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан С.Баярцогт өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. 

АН-ын дэд дарга С.Баярцогт:

-Нийтийн тээврийн ногоон автобустай холбоотойгоор сүүлийн үед маш их мэдээлэл гарах болсон. Энэ мэдээлэлтэй холбогдуулаад шинээр хотын даргаар сонгогдсон Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ “2009 онд Сангийн сайд байсан С.Баярцогт тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгад шууд худалдан авах гэрээгээр автобус худалдан авах зөвшөөрөл олгоод, улс орныг 35 тэрбум төгрөгөөр хохироосон гэх мэдээлэл хийсэн. Маш олон баримт дотроос нэгхэн баримтыг сугалж гаргаад, сүүлийн хоёр, гурван өдөр сошиал болон хэвлэл мэдээллийн байгууллагаар тараалаа. Энэ нь зориуд олон нийтийг төөрөгдүүлсэн, увайгүй үйлдэл байгаа учраас тайлбарлах зайлшгүй шаардлага гарч байгаа. Энэ тогтоол нь олон нийтэд нээлттэй мэдээлэл.

Энэ .

Тэр үед Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ авах хууль ямар зохицуулалттай байсан гэхээр яам, агентлаг дэргэдээ тендерийн хороо байгуулаад явуулдаг байсан. Тухайн үед босго үнэ гэдэг ойлголт байв. Сангийн яам яагаад холбогддог вэ гэхээр нэг тэрбумаас дээш үнээр бараа авах,  гурван тэрбумаас дээш үнээр ажил үйлчилгээ хийлгэх бол заавал Сангийн яамнаас хянуулж, зөвшөөрөл авдаг байсан.

Дараагийн шийдвэрийг үзүүлье. Тухайн үеийн ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Сангийн яаманд 11 сарын 7-нд хүсэлт тавиад, “Засгийн газрын шийдвэрийн хүрээнд 400 ширхэг автобус худалдан авах олон улсын хязгаарлагдмал хаалттай тендерийг хүргүүлж байна. Хуулийн дагуу хянаж, зөвшөөрөл олгоно уу” гэсэн хүсэлт Сангийн яаманд ирүүлсэн байдаг.  

Хариу болгож Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зөвшөөрсөн бичгийг ЗТБХБЯ-нд  явуулсан байдаг. Үүний дараа 12 сарын 5-нд ЗТБХБЯ-наас дахиад Сангийн яаманд хүсэлт ирүүлсэн. Бид Олон улсын хязгаарлагдмал тендерийг зарлалаа. Япон, БНСУ-ын дөрвөн компанид тендерийн материал хүргүүлсэн талаараа албан бичигт дурдсан байсан. Энэ дөрвөн компанийн автобус тухайн үед манай нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан учраас тэр дөрвөн компанийн дунд хаалттай тендер явуулсан. Энэ дөрвөн компанид тендерийн баримт бичиг хүргүүлэхэд “Daewoo bus globus” гэдэг компани ганцаараа санал ирүүлсэн байдаг.

Тендерийн баримт бичгийг Үнэлгээний хороо үзээд, шаардлага хангаагүй гэж үзсэн учраас татгалзсан.

Иймд тендерт тэнцсэн компани байхгүй учраас хуулийн дагуу шууд худалдан авалтыг хийсэн. Гэтэл өмнө нь тендер зарлаагүй юм шиг, шууд худалдан авалт хийх зөвшөөрөл олгосон мэтээр хамгийн сүүлд гаргасан ганц бичгийг гаргаж ирээд буруу тайлбарлаж байна. Одооны үүссэн асуудлаа халхавчлахын тулд намайг холбох гэж байгаа увайгүй үйлдэл дээр нь эсэргүүцэл илэрхийлж байна. Бүх зүйл тухайн үеийн хуулиараа явагдсан. Хуулийн байгууллага нь шалгах хэрэгтэй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.179.27.108

Энэ Баярцогтыг л хүмүүс муулаад байдаг. Одоо энэ төрд байгаа МАН-ын луйварчдаас илүү идэж уусан нь юу л бол. Тийм юм байсан бол МАН-ыхан аль хэдийн бариад хорьж байгаа шүү дээ. Харин засагт байх туршлагатай хүн гэж хардаг Баярцогтын үед цахим шилжилт төрийн ТҮЦ машин НӨАТ-ын QR кодын систем гээд бодлогын чанартай зүйлүүд хийгдсэн байдаг. Одоо энэ МАН-ыхан 8 жил болохдоо нэгч бодлогын чанартай хэрэг болох зүйл хийсэнгүй баахан татвар торгууль хорио нэмлээ. Ядаж зуслангийн газар шилжүүлэх болгонд баахан газрын татвар авдаг болгоод наасан ха ха.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.140

Зөвшөөрсөн бол тэгээл эцсийн үр дүнгээр дүгнэнэ элдэв шалтаг ярих хэрэггүй хамт авсан нь тодорхой

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.57

МАН Баярцогтыг л барьж идэх гээд янз бүрийн юм гаргаж ирхэх юм уг ухаан сийрэг юм хичих хүн төрд хэрэгтэй байна шдээ бие биенийхээ сайныг дэмжихэд яадаг юм болдоо улсаа л бод хулгайч намаа хол хаяцгаа

Зочин
1 жилийн өмнө
71.239.25.243

luivar bolgond l ene hujaa holbootoi baihiimaa sda.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.