Монголд утаагүй түлш үйлдвэрлэнэ гэж 11 жилийн өмнө хөрөнгө оруулалтаа аваад өнөөдрийг хүртэл ажлаа хийгээгүй “Амор интернэшнл” компанид хариуцлага тооцох шаардлагатай гэж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы хуралдааны үеэр хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Утааны талаар хэдэн үг хэлэлгүй бол болохгүй байна. Улаанбаатарчууд, хүүхдүүд маань яаж өвөлжих юм болдоо. Утааг ямар түлшээр яаж өнгөрүүлэх гэж байгаа юм бэ гэдгээ олон нийтэд тайлбарлаж өгөөч. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тайлбарлаад хэлчихвэл хамгаалах арга хэрэгслээ бодмоор байна гэж иргэд их хандах юм. УИХ дээр түлшний асуудлыг яаж шийдэх гээд байгаа юм гэдгээ яримаар байна. Сайд нь кокс яриад байдаг. Мидлинг гэдэг юм гаргаж ирээд сүүлдээ хүхрээ дийлэхээ байгаад хаяж байгаа юм уу. Ер нь их ойлгомжгүй байна. УИХ-ын танхимд сууж байгаад, хариуцсан хүмүүс нь яримаар байна.
Утааны асуудлыг урт хугацаанд шийдэх нь орон сууц, харин ойрын хугацааны шийдэл нь хагас коскжсон нүүрс юм. 11 жилийн өмнө “Аморе интернэшнл” компани хагас кокс түлш үйлдвэрлэнэ гээд 17 тэрбум төгрөг аваад хийгээгүй.
Тэр компани нэг байшин бариад хаячихсан байгаа. Энэ компаниас нөхөн төлбөрөө аваад, хариуцлага тооцмоор байна. Монгол Улсад ер нь эзэн алга. Хариуцлага хүлээдэг хүн алга. Сайд нар л солигдоод байдаг,ажлаа мэддэг хүн алга гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.