Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Төв зам хооронд нэвтрэх чадвар байхгүй боллоо. Энхтайвны өргөн чөлөөгөөр нэвтрэх гээд Төв зам дээр 1.30 цаг болж байна. Нүхэн гарцаар шийдэж болохгүй юу. Түгжрэл үүсгэж байгаа дүрэм зөрчдөг жолооч нартаа хариуцлага тооцож байгаа юу. Нийтдээ 4.4 сая торгууль байна. Мөнгөн дүнгээр тооцож үзвэл 105 тэрбум төгрөг байгаа. Зөрчил үүсгэдэг жолооч нарт хариуцлага тооцож, хөдөлгөөнд оролцохыг нь хязгаарлавал яасан юм бэ.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг зохицуулалт хуульд орж ирж байгаа. 15 сая төгрөгийн торгууль төлөөгүй нөхөр хөдөлгөөнд оролцоод, дүрэм зөрчөөд яваад байгаа. Торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд орохыг хориглосноор түгжрэл 10 орчим хувиар буурна. Бүсчлэлээ үе шаттай тогтооно. Их тойруугаар тогтоох уу, Бага тойруугаар тогтоох уу гэдгээ НИТХ шийднэ. Төлбөртэй бүсийн төлбөрийг 1000 төгрөгөөр ч тогтоож болно. Уян хатан зохицуулна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-НИТХ гэж булай том байгууллага бий. Энэ байгууллагуудын эрхзүйн орчинд үүнийг шийдэх ямар ч боломжгүй юу? Заавал хууль батлах ёстой юу. Тэд идэж уучих гээд байгаа юм уу? Хоёрдугаарт, цахилгааны хэмнэлттэй автомашины татварыг нэмнэ. 28 мянгыг 84 мянга болгоно. Улаанбаатар хотод бүртгэлтэй суудлын автомашины татварыг 2 дахин нэмнэ гэх мэтээр гурван татвар нэмэгдэж орж ирж байна. МАН ямар ч татвар нэмэхгүй гэсэн мөрийн хөтөлбөр гаргасан шүү дээ. Үүнээс буцаж байгаа юм уу, уучлалт гуйгаад л өнгөрөх юм уу?
Хотын дарга Х.Нямбаатар:
-С.Ганбаатар гишүүнийг сонгууль дөхөж байгаа учраас энэ зэргийн юм ярьж буйг нь ойлгож байна. Цахилгаан автомашин байгаль орчинд хөнөөлгүй ч гэсэн нисдэггүй учраас заавал газраар явж түгжрэл үүсгэнэ. Үүнд зохицуулалт хийхгүй бол болохгүй байгааг хэлье. Жилийн дараа таг зогсох уу, өмнө нь нийтийн тээврийн хүртээмжээ нэмэгдүүлж, дунд хугацааны арга хэмжээнүүдийг авах уу л гэж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах ажилд ханцуй шамлан орох шаардлагатай байна. Гэхдээ газраа чөлөөлөх иргэдтэйгээ яаж зохицох вэ? Х.Нямбаатар хотын дарга 12 мянга айлын орон сууц барьчихбал түүний хөшөөг Улаанбаатар хотдоо босгосон ч яахав. Энэ бол маш зоригтой шийдвэр.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Айлуудад олон нөхцөлүүд тавьж газрыг нь чөлөөлөх, чөлөөлсөн газар дээр иж бүрэн цогцолбор хороолол барих, барьсан хорооллоосоо айлуудын газрыг нь нөхөн олговор байдлаар авах зохицуулалтыг хийж байгаа.
Гэр хорооллын айлуудыг тэнд барилга бариад ипотекээр ор гэхээр төлбөрийн чадвар хүн бүрд ижил тэнцүү боломж алга. Тиймээс бид яаралтай утаанаас салъя гэвэл нэн яаралтай гэр хорооллын айл өрхүүдийг нийслэл орон сууцжуулж, орон сууцжуулан барьсан барилгууддаа гэр хорооллын айл өрхүүдийг нүүлгэж оруулах төлбөрт нь газрыг нь авах эрх зүйн зохицуулалтыг өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд ярьж байгаа юм.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:
-Нийслэлийн түгжрэлийг УИХ яриад суумааргүй байна. НИТХ гэж нийслэлийн өөрөө удирдах байгууллага байгаа биз дээ. Бүр нийслэлийн түгжрэл хариуцсан тусгай сайд гэж хүртэл байгаа биз дээ. Засгийн газар сүүлийн үед хэт нийслэл хотын асуудалд хутгалдаж байна. Энэ асуултад маань хариулж өгөхийг хүсье
Хотын дарга Х.Нямбаатар:
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2022 онд батлагдсан. Гэхдээ энэ хуулийг засаж залруулах нь УИХ-ын үйл ажиллагааны үндсэн үүрэг. Яагаад энэ хуулийг яаралтай оруулж ирж байгаа юм бэ гээд бухимдаад байгааг чинь ойлгохгүй байна. Энэ орон сууцжуулах, агаарын бохирдол, түгжрэл гэдэг дээр улс төржүүлмээргүй байна. Манай намын гишүүд хүртэл сонгууль дөхөж байхад ийм эрсдэлтэй асуудал гаргаж байна гэж шүүмжилж байгаа. Гэхдээ нийслэлд тулгамдаж байгаа асуудлаа углуургаар нь шинэчлэх бодлогын өөрчлөлт хийхээс өөр арга алга гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өө бүр Сүх жанжины хөшөөны хажууд байсан ч яахав Өрх бүр хоймортоо залсан ч яахав
Газартай байхад орон сууц хүсэхгүй ш дээ. Инженерийн шугам сүлжээг нь хийгээд өгчих. Орон сууц гэдэг бол эрх мэдэлтнүүдийн саалийн үнээ, барилгын бизнес. Эрх мэдэлд хүрэхээрээ шууд хүчиндчих юм. Ард түмнээсээ саналыг нь асуугаасай
Дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлөөд байранд орж чадаагүй айлууд бгаа. Газөр дээрээ хаус бариад сайхан тав тухтай амьдарч бгаа ард иргэдээ заавал нийтийн байр шиг хогийн хямд материалаар барьсан байшинд амьдруулах гээд бгааг чинь ойлгоход бэрх бна.