АН-д өнгөрсөн хавраас эхлэн улс төрийн клуб шинээр нээгдэх болсон. АН-ын дэргэдэх "Олуулаа” клубын нээлт өчигдөр болж, үйл ажиллагаагаа сэргээж буйгаа зарласан байна.
Тус клубын нээлтэд АН-ын дэд дарга С.Баярцогт, АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, нийтлэлч Б.Баабар нар оролцож, үг хэлжээ. "Олуулаа” клубыг 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх санаачилж байсан бөгөөд сүүлийн үед үйл ажиллагаа нь зогсоод байжээ.
Тэгвэл УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбогдуулан улс төрийн үйл ажиллагаагаа ийнхүү идэвхжүүлж буй аж.
Тус клубын нээлтэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн байна. “Олуулаа” клубыг АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр удирдах юм.
Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар намдаа улс төрийн нөлөөллөө тогтоох үүднээс ийнхүү "Олуулаа” клубын үйл ажиллагаагаа сэргээж буй бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.