УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Нийслэл болон ажлын хэсгийнхэн иргэдээс ирж байгаа дараах саналуудыг судалбал ямар вэ. Энэ өвлийн эрчим хүчний ачаалал, хангамж ямар байх билээ. Эрчим хүчний яамнаас хязгаарлалт тогтоохоос өөр нөхцөлгүй болсон гэж мэдээлж байгаа.
Эрчим хүч болон агаарын бохирдол, түгжрэл зэргийг тооцоолж үзээд дунд сургуулийн хичээлийг 12, 1-дүгээр сард амрааж зун, намрын сард шилжүүлэх талаар судалж үзвэл ямар вэ? Тухайлбал 7-р дугаар сарын 1-нээс хүртэл хичээллэх, эсвэл 8-р сарын 1-нээс хичээл эхэлж болж байна. Эрүүл мэнд, аюулгүй байдлаа бодоод ийм шийдэл гаргавал ямар вэ?
Мөн нийслэл дүүрэг, төрийн өмчит албан байгууллагын автомашины хэрэглээг хязгаарлавал ямар вэ гэдэг саналууд ирж байгаа үүнийг судалж үзэх талаар ажлын хэсэг анхаараарай гэж хэлье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zuv