УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр нарыг АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд энэ сарын 1-ний шөнө албадан саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн билээ.
Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн хөрөнгө оруулалт, парк шинэчлэл, автобус компаниудад олгодог татаас, ухаалаг төлбөрийн систем зэрэг олон зүйлийг АТГ-т шалгаж, үүнтэй холбоотойгоор Ц.Батбаярын эзэмшлийн "Улаанбаатар капитал санхүүгийн групп" ХХК-ийн хөрөнгө оруулалттай "Сити бааз консалтинг" компанийг шалгаж буй. Эл компанийн нийслэлийн нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр үр дүнгүй байхад төсвөөс их хэмжээгээр мөнгө олгож, давуу байдалтай байсан гэдэг. Үүнийг шалгах хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулж, үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлсэн.
Ингэхэд Ц.Батбаяр хөнгөн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа, эрүүл мэндийн байдал нь сайнгүй гэж шүүх үзэн хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Харин Ч.Сайханбаярыг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.