СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 "Урт цагааны гудамжийг хэрхэн тохижуулах талаар нийслэлийн иргэдээс долоо хоногийн хугацаатай санал авна"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

НЗД бөгөөд УБ хотын захирагч Х.Нямбаатар Урт цагааны гудамжийн дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, Яг энэ байршилд өндөр худалдааны төвүүд барих шийдвэр гарч ажиллаж байсан юм билээ. Би хотын дарга болсноос хойш автозамын түгжрэл бууруулах, хотыг барилгажуулах хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлж эхэлсэн. Нягтаршил ихтэй байршилд өндөр орон сууц бариулахгүй, харин дэд төвүүдийг тэлж, түшиглэж, их тойруугийн нягтаршлыг багасгах бодлого барина.

Их тойруу дотор дахиж 1500 өндөр барилга барих зөвшөөрөл олгогдсон байна. Хотыг хөгжүүлэх бодлогын эсрэг байгаа нь харагдаж байна. Иймд 1960-1962 оны хооронд баригдсан 8000 мкв урт цагааны барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж барих уу, өмчийн ашиглалтыг сайжруулж худалдааны төв барих нь зөв үү гэх асуудлаар нийслэлчүүдээс санал авна.

Ulaanbaatar.mn вэб сайт дээр санал асуулгын цонх гаргасан. ХурДан систем ашиглаж санал авах тул хэн нэгэн хүн зохиомол үр дүн гаргах боломжгүй. Долоо хоногийн хугацаатай санал асуулга явах тул хотын иргэн таныг идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Урт цагааны барилгыг 2020 оноос хойш түрээслэж байгаа түрээслэгчид түрээсийн төлбөр нэг ч төгрөг төлөөгүй, шүүх цагдаа гээд явж байгаа юм байна. 2023.10.10-ны дотор түрээслэгчдийг талбайгаа чөлөөлөхийг шаардсан ч одоог хүртэл үйлдэл гаргаагүй тул ШШГЕГ-т санал өгч, албадан чөлөөлөх боллоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэцгээ
1 жилийн өмнө
66.181.160.16

Өндөр биш гол нь зогсоол сайтай үйлчилгээний тансаг төв байх хэрэгтэй хотын төвд

Цэцгээ
1 жилийн өмнө
66.181.160.16

Өндөр биш гол нь зогсоол сайтай үйлчилгээний тансаг төв байх хэрэгтэй хотын төвд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.