ШУУД: АН дотор үүссэн асуудалд ҮБХ-ны гишүүд ямар байр суурьтай байна
УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан:
-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг хувьдаа зөв гэж үзэж байгаа. Олонхийн байр сууриа дагаад явдаг. Олонхи нь нэг байр суурьтай байна гэж харах ёстой.
АН-ын енбд Ц.Туваан:
-АН-ын бүлгийн шийдвэрийг гишүүд дагах үүрэгтэй байдаг. Нэр бүхий гишүүд намынхаа гишүүдийн эсрэг санал өгсөн. Намын Үндсэн дүрмийн хорооны дүгнэлт гарч, хариуцлага тооцсон. АН бол сөрөг хүчин. Сөрөг хүчин ард түмэнтэйгээ цуг явдаг. Гишүүн хэн байхаас үл хамаарч бүлгийн шийдвэрээ дагах ёстой. Тухайн гишүүн намаасаа гарах тохиолдолд бүлгээс гарна. Л.Болд гишүүн намаасаа гарах өргөдлөө өгөөгүй байна.