СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан "шувуу"-г Шведээс авчирчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Интерполийн шугамаар "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг дайчлан баривчилжээ. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны “Шувуу” ажиллагааны хүрээнд удаа дараагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 6 тэрбум 100 сая орчим төгрөгийн хохирол учруулсан Ө гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан юм.

Дээрх этгээдийг Швед Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.