СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНХААР: Туркээс дайвар ачаа бүү ав!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

БНТУ-д Монгол Улсаас 6000 гаруй иргэн байнга оршин сууж байгаа мэдээ бий. Монголчууд визгүй зорчдог, нислэгийн давтамж ихтэй, орчин нөхцөл, хүнсний баталгаат байдал зэрэг нь монголчуудыг тэнд байнга оршин суухад таатай нөхцөл болдог байна.

Уулын мод урттай богинотой. Өөрсдийн хөдөлмөрөөр амьдрал ахуйгаа авч яваа хүмүүс байхад хэрэг төвөг өдүүлж  голоо зогоох нэгэн ч байна. Сүүлийн үед үе үе гарах болсон нэгэн гэмт хэргийн талаар та бүхэнд сэрэмжлүүлэг хүргэж байна. 

Юуны өмнө олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн нэгэн бичвэрт анхаарлаа хандуулцгаая.

"Турк улсад суугаа монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс нэг мэдээлэл оруулъя. Миний бие 9 дүгээр сарын 27-нд Истанбул-Улаанбаатар шууд нийслэг захиалга хийгээд дайвар ачаа авч явахаар болсон.

26-ны шөнө 01:00 цагт "Хүүхдэдээ тоглоом, хувцас өгч явуулах гэсэн юм" гээд нэг залуу ярьсан. Хоёр найзын хамт очиж 3кг ачааг нь авсан. Дараа нь сэжигтэй санагдаад задлаад үзэхэд, олон юманд боосон хүүхдийн тоглоомон дотор хоёр цагаан нунтаг дүүрэн хар тамхи гарч ирсэн.

Тэр үед айсандаа бүгдийг нь жорлонд урсгаад буцаад ирсэн. Та бүхэн хүний дайвар битгий аваарай.

Өглөө нисэхийн өмнө Монгол консулд хэлсэн" хэмээн дараах зургийг тавьсан байсан юм. 

Энэ талаар бид Турк дэх ЭСЯ болон Истанбул дахь ЕКГ-аас тодруулахад, үнэхээр энэ төрлийн гэмт хэрэг үе үе гарах болжээ. Иймд иргэддээ олонтаа сануулж сэрэмжлүүлдэг ч гаралт нь багасахгүй байгаа аж. Тухайлбал, "Иргэдийн бусдаас авсан дайвар ачаа, бараа нь хил гаалиар тээвэрлэх хориотой бүтээгдэхүүн, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон мансууруулах төрлийн бодис илэрсэн тохиолдлууд сүүлийн үед хэд хэд бүртгэгдсэн байна" гэхчлэн сэрэмжлүүлжээ. 

Иймд та бүхэн БНТУ-аас аль болох дайвар ачаа авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.