СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-11-02

Ц.Гантулга: Багийн эздийг ногттой тэмээ шиг зодуурын амьтад болгон хувиргаж болохгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Сагсан бөмбөгийн холбоо тойрч өрнөж буй үйл явдлын талаар сагсан бөмбөгийн дэмжигч, МҮОХ-ны гишүүн, Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.Гантулга өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, Би спортод дуртай. Зарим спортод бүр илүү хайртай. Сагсан бөмбөг  бол миний хайртай спортуудын нэг. .

Би ширээний теннисний холбооны Ерөнхийлөгчийн алба, ачаа хоёрыг үүрч явдаг хүний хувиар аливаа холбооны жаргал, зовлонг ойлгоно, ойр мэдэрнэ.

Тэр утгаараа сагсан бөмбөгийн холбооны эргэн тойронд өрнөж буй асуудалд эмзэглэж байна. Эмзэглэлээ илэрхийлэх нь иргэн хүний, хайртай спортынхоо хөгжилд хараа сунгаж, дуран тавьж суудаг хүний үүрэг гэж бодоод үүнийг бичиж сууна.

шүү!

Тэр тусмаа . Легионер тамирчдыг тэд л мөнгөөр авчирсан. Түүний үр дүнд лиг сонирхолтой болохоос гадна Монголын сагсан бөмбөгчдийн ур чадвар нэмэгдсэн. Дээд лигт тогтмол тоглодог багууд өөрийн дэмжигчдийн хүрээлэлтэй болж сагсан бөмбөгт дурлан хичээллэх хүүхэд залуучуудын тоо эрс нэмэгдэж, тамирчдын чансаа дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч байна.

Гадны багууд тэр чигтээ бизнесийн зарчмаар явдаг. Харин Монголд сагсан бөмбөгт чин сэтгэлээсээ хайртай энэ хэдэн багийн эзэд ашиг харахгүйгээр зүгээр л хоббигоороо дээд лигт багаа тоглуулах гэж дунджаар .

Одоо хэдүүлээ хаа, хаанаа амбицаа дарж сурцгаая аа. Хэрүүлээр хөгждөг байсан бол өнөөдөр Монголын бүх спорт, түүний холбоод дэлхийн бүх улс орны толгой дээр зайдалж байх байсан шүү. Анхан шатны нэгж дээрээ хэрүүл маргаантай байвал Азийн холбоо, цаашлаад олимп дэлхийн тавцанд эх орны нэр төр унах том хохиролтой. Спорт өөрөө шашин шүтлэг, улс төр, арьс өнгөөр ялгаварлахгүй цэнгүүлдэг эв санааны нэгдэл. Тамирчид л өрсөлддөг болохоос тамга барьсан хүмүүс биш. Ер нь тэгээд тамирчид нь холбоондоо захирагдахыг хүсэхгүй, толгойнууд нь захиргааны аргаар захиран тушааж яваад байгаа бол энэ холбоо шинэчлэгдэх цаг болжээ гэсэн үг хэмээжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сагс сонирхогч...
1 жилийн өмнө
139.5.216.245

Зөв бичсэн байна...бизнесийн чиглэлээр явбал зөв гольдролд орно...багын эзэдийн эрхэнд халдаж байгаа холбоог дэлхийд анх удаа сонсож б.а...хэний мөнгөөр сагсаа хөгжүүлж байгаагаа мэддэг гарууд биш ээ...яаралтай солих хэрэгтэй....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.