Улаанбаатар хотод цас орж, халтиргаа гулгаа үүсэх төлөвтэй байгаа тул Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас давс, бодис тээвэрлэсэн тусгай зориулалтын цасны 10 камаз, шүүрт 10 машины бэлэн байдлыг хангаад байна.
Мөн халтиргаа гулгаа үүсэх магадлалтай Баянхошууны хөтөл, Зайсан, Сансарын тунель, Энхтайваны гүүр, Бага тойруу зэрэг байршлуудад бодис цацах тусгай зориулалтын машинуудыг үйлчилгээнд гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.