Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас өчигдөр жагсаал зохион байгуулж, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр АН-ын зарим гишүүд намын дарга Л.Гантөмөрт хандаж, “Өргөдлөө өг” нэртэй жагсаал зохион байгуулахаар болжээ.
АН-ын гишүүд Л.Гантөмөрийг намын дарга болсноосоо хойш 10 сарын хугацаанд огт ажил хийгээгүй, намын үйл ажиллагаанд оролцоогүй, намын эв нэгдэлд ахиц гаргаагүй гэж буруутгаж, “Өргөдлөө өг” жагсаалыг зохион байгуулах юм байна.
АН-ын байранд 13:00 цагт очиж, жагсах ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.