Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр "Aqua garden" буюу "Авлига хороолол"-ын барилга дунд хөөсөнцөр шатаж буй үеийн зурагтай дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр, Голын онцгой хамгаалалтын бүсэд хууль зөрчин барьсан 2400 гаруй барилга, 2900 гаруй хашаа байшинд усны тухай хуулийн 22-р зүйлийг зөрчсөн үндэслэлээр цэвэр бохир ус нийлүүлэхгүй, цахилгаан дулаанаар хангахгүй байх хэрэгтэй.
Ийнхүү улаан цайм хууль зөрчсөн этгээдэд цэвэр бохир ус, дулаан цахилгаан нийлүүлж, хуулийн хэрэгжилтийг хангахгүй байх нь эс үйлдлээр хууль зөрчиж буй хэрэг төдийгүй ард иргэд, хүн амын амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг шууд зөрчиж байна.
Голын татамд болон усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөх нь хууль зөрчсөн барилгад ирээдүйд амьдрах үр хүүхдийг тань хамгаалж буй хэрэг юм" хэмээн бичжээ.
Ташрамд сануулахад, 2022 оны тавдугаар сард болсон Барилгын хөгжлийн төвийн Өндөр барилга, газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээ, тооцооны мэргэжлийн зөвлөлийн хурлын үеэр "Авлига хороолол-ын талаар авч хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдээс барилга баригдсанаар газар хөдлөлтийн бүсэд байгаа эсэхийг шалгуулах, устай ойр байрласан байдал, түгжрэл үүсгэх гээд олон асуудлыг хэлж, саналаа дэвшүүлж байжээ.
Тэдний нэг болох уг зөвлөлийн орлогч дарга Г.Тулга /Конструктор инженер, зөвлөх инженер/ "Усны чиглэлийн мэргэжилтнүүдээс энэ далан нь Улаанбаатарыг уснаас хамгаалж байдаг. Энд барилга барихад энэ хавийн хүмүүстээ аюултайгаас гадна далангийн хэмжээ багассан учир эргээд Улаанбаатарын хэмжээнд үерт автуулах боломжтой болж байгаа хэрэг" хэмээн сануулж байсан ч "үл тоомсорложээ".
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ус дулаанаа авилга өгөөд авчинаа. Чадаж байгаа юманд арга байхгүй
Ус дулаанаа авилга өгөөд авчинаа. Чадаж байгаа юманд арга байхгүй