СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-11-02

Ч.Ижилболд: Би эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж, суулт хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Үндэсний дээд лигийн тэмцээнд нэр бүхийн багийн эзэд болон дасгалжуулагчдыг 2026 оны 12-р сарын 31-нийг хүртэл МСБХ-ноос зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасах шийдвэрийг гаргасан. Харин тус шийдвэрийг эсэргүүцэж Би Си Эйч Гарьд багийн дасгалжуулагч Ч.Ижилболд дараах байр суурийг илэрхийлжээ. 

Би Си Эйч Гарьд багийн дасгалжуулагч Ч.Ижилболд:

-Намайг “МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хассугай” гэсэн тогтоол гарлаа.

Байдал нэгэнт ийм болсон бол би үгээ хэлэх ч эрхтэй, үндэслэлээ мэдэх ч эрхтэй.

1. Би Багийн эздийн холбооны гишүүн биш, өнөөг хүртэл улс орныхоо сагсан бөмбөгийн төлөө л тууштай ажиллаж, зүтгэж ирсэн. Гэтэл би

2. Энэ бүх хугацаанд би, манай сагсан бөмбөгийн хөгжилд хор уршиг учруулахуйц ямарваа ил далд яриа талцалд орох байтугай түүнд ач холбогдол ч өгч байсангүй, тэр тухайд нийгмийн сүлжээ зэрэгт үзэл бодлоо илэрхийлж, аль нэг талыг барьж туйлширч байсангүй. Энэ бүх өрнөсөн үйл явдал нь миний эрх мэдэл, ажил албанд үл хамаарах зүйл. 

3. Манай багийн захирал буюу эзэн нь надаас өмнө багаа хариуцаад ирсэн, өөрийн үзэл бодол, байр суурьтай хүн. Би багийн захирал буюу эзний эрх мэдэлд оролцох, чиглүүлэх үүрэг ч байхгүй, харилцааны тийм хэм хэмжээ ч бидэнд байхгүй.

4. Тиймээс.

5. Би баг хамт олонтойгоо байж, өнөөг хүртэл зүтгэж ирсэн ажлаа л хиймээр байна. Гэтэл би олон жил гадаадын их сургуульд сурсан сагсан бөмбөгийн мэдлэг боловсролоо улс эх орондоо зориулах эрхэм үүрэг, чин эрмэлзэлтэй хүн. Эх орондоо ажиллаж амьдрах ямар их тансаглал вэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн. Үүний тулд,

6. Би Холбооноос дараах зүйлийг шаардаж байна. Үүнд:

-Би 3 жилээр эрхээ хасуулсан шалтгаан үндэслэлээ сонсох эрхтэй.

-Би эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандана. Эцсээ хүртэл явна. Тэмцлийн бүхий л арга хэлбэрийг хэрэглэнэ.

-Би Холбооны оффисын өмнө суулт хийнэ. Хэвлэл мэдээлэл, холбогдох бүхий л байгууллагад хандана. Миний шаардлагад 11 сарын 3-ны баасан гарагийн 12 цагаас өмнө албан ёсоор хариу өгөхгүй бол би өлсгөлөн зарлана.

-

-Би хэн нэгэн этгээд, бүлэглэлийн явуулгад өртөж, хохирч үлдэхгүй.

-Би Хүний эрхийн байгууллагууд, Азийн сагсан бөмбөгийн холбоо, Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд албан ёсоор хандана.

Ч.Ижилболд

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.