СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-02

Дэлхийн банкныхан Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд ажиллажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т  Дэлхийн банкны төлөөлөгчид зочилсон байна.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Yaa Oppong, Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Qin Gang, Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн Усны мэргэжилтэн James Tay, Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн зөвлөх Д.Болор нарыг Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын удирдлагууд хүлээн авч уулзаж, байгууллагын үйл ажиллагаа, Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдлыг танилцуулсан байна.

Мөн Дэлхийн банкныхан энэ жил нийслэл ходод 7, 8 сард болсон үерийн байршлуудаар явж, үерийн эрсдэлээс хамгаалах, сэргийлэх дэд бүтцийн төлөвлөлт, ашиглалтын сайн арга туршлагын талаар харилцан санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар зөвлөлдөж, газар дээрх бодит нөхцөл байдалтай танилцжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.