СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Эмээлт орчмын үйлдвэрт муудсан мах боловсруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт орчимд байрлах махны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр бүртгэгджээ.

Дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийхэд дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй тул нийслэлийн Мал эмнэлгийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйлд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн харьяалах зөрчлийг шалгаж эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай болохыг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.105

Өө чааваас одоо хамаг булхайгаа нуучихсан та нарыг очиход цэвэр байх бии вий

zochin
1 жилийн өмнө
94.112.172.118

naad mahnuudiig ni ustgaad uildveriig ni haagaad hujaa nariig ni albadan gargaachee

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.225

Ийм улаан цайм бүр онц ноцтой зөрчилийг зогсоож дийлэхгүй юм бол төр засаг цагдаа хууль гэж байгаад ч яахын муусайн хоолны савнууд.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.