СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Туркээс дахиад нэг “Шувуу” авчирч шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд авлигын хэргийн нэг яллагдагчийг өнгөрсөн долоо хоногт Туркээс хүлээн авчээ.

Эл ажиллагааны хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард тус улсаас бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20.16-1, 11.4-2.1, 17.2-2 дахь заалтын дагуу яллагдагчаар татагдсан Ж.Отгонбаатар гэдэг хүнийг авчирч байсан.

Тэгвэл энэ удаа аж. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч О.Оюунгэрэл Т.Отгонбаатар, О.Энхцолмон нарт гадаад паспорт хуурамчаар гарган өгч энэ хоёр хүнээс 2018 болон 2021 онд багагүй хэмжээний хахууль бэлнээр болон дансаараа авсан хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг. Улсын бүртгэгчид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад өнгөрсөн тавдугаар сард хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм. Энэ хэрэгт холбогдсон Т.Отгонбаатар нь Турк рүү явсан байсныг АТГ-ынхан эрэн сурвалжилж байгаа газрыг нь тогтоосноор ийнхүү авчирч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулаад гаргасан гэнэ. Учир нь тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.225

Хэрэг хялбаршуулан шийдвэрлүүлэх гэж шинэ юм гаргаад ирсэн Тэгвэл хууль зүйл анги гэж байх хэрэг байна уу?

Tamir
1 жилийн өмнө
66.181.160.20

Mongol ulsiin hamgiin tom shuvuu elbegdorjoosoo alav ene ulsiin buh buzar bulai muu muuhaid ter hun shalgagdah yostoi tuuniig bag bol saihanbileg batuul bayrtsogt sahal erdenebuleg dorligjav halzan ganbold ochirbat nar shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.