СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-11-01

🔴 Б.Жавхлан: Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө 100 хувь төллөө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн /2023.11.01/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ийн сайд Х.Булгантуяа нар танилцуулав.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хоёр сайн мэдээ дуулгая. Нэгдүгээрт, Хөгжлийн банк 500 сая долларын бондын өрөө 100 хувь барагдуулж төллөө. Өрийг өрөөр төлсөн гэх мэт дахин санхүүжилт байхгүй гэсэн үг. Нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1,8 их наяд төгрөг чанаргүй зээл хэмээн үнэлэгдэж байсан. 2022.01.20-ны өдрийн байдлаар ийм байсан бол өнгөрсөн хугацаанд Засгийн газраас бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж ажилласны үрээр 1.5 их наяд төгрөгийн зээл төлүүлж, энэ хугацаанд нэг л зээл нэмж гаргаагүй. 500 сая ам.долларын бондыг 2018 онд ОУВС-ийн хөтөлбөрийн хяналтын дор өмнөх өрүүдийг төлөх зохицуулалтын дор авсан. 

Үүнтэй холбогдуулан манай улсын авсан олон зээлийг хэний Засгийн газар авч, хэний Засгийн газар төлж байгааг танилцуулъя. 

-2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар, 

-2014 татсан Кредит Свисс банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар, 

-2016 онд татсан АНУ-ын Санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56,3 сая ам.доллар, 

-Бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.доллар. 

Гадаад зээл төлбөрөө төлж барагдуулах нь нэг талаас олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг дээшлүүлэх, зээлжих зэрэглэлээ хэвээр авч үлдэх эерэг нөлөөтэй. Энэ удаад гэсэн үг.

Хоёрдугаарт, Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайдад хандаж Ирээдүйн өв сангийн талаар хэлэлцүүлэг болсон. Ирээдүйн өв сангийн хууль 2017 онд батлагдаж, 2019 он хүртэл нэг их наяд төгрөгийн зээл төлж барагдуулаад, түүнээс хойш 2,8 их наяд төгрөгийн хуримтлалтай болжээ. 2024 онд 4,5 их наяд болохоор байна. Сангийн хөрөнгийг 2023 он хүртэл хуримтлуулах бөгөөд 2025.01.01-ээс тусгаарлах үүрэгтэй байгаа. Төрийн сангийн үлдэгдэл 4,3 их наяд болох төлөвтэй байна. Иймд сангийн хөрөнгийг тусгаарлах хугацааг наашлуулж 2024.01.01-ээс мөрдөхөөр шийдлээ. Одоо хууль санаачилж, Засгийн газар УИХ-д яаралтай горимоор өргөн барина. 

Монгол Улсын Валютын нөөцийг найдвартай хадгалах гурван зарчим бий. Үүнд, найдвартай хадгалах, хөрвөх чадвартай, өгөөж хайж болно гэсэн зарчмуудтай. Энэ өв сангийн хөрөнгийг маш найдвартай түгжиж өгөх хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.180.153

Талархаж байна. Амжилт хүсье.

иргэн
1 жилийн өмнө
122.201.23.201

Хэний өмнөөс хэн өр тавьчаад хэний мөнгөөр өр барагдуулчихаад олон юм гуцаад байна Долир ПИЗДА минь

Зочин
1 жилийн өмнө
43.242.243.157

Өрийг ч олон жил төлж байна да,төлөнө тмвина ямар барагдах биш

Оюунчимэг
1 жилийн өмнө
202.126.89.180

Энэ засгийн газар сайн ажиллаж байна хамгийн түрүүнд өргүй л болох нь сайхан ш дээовунчим

Зочин
1 жилийн өмнө
66.181.189.33

Танай манай намын өр гэх юм байхгүй, тадилханиулс орны хөгжлийн төлөө гэж авцгаасан, юу хийж яаж зарцуулсан чинь сүүлийн 7 жилд тавьсан өр бол арай хэтэрнэ, хариуцлага дааж хөдлөөрэй, хожмын өдөр ард түмэн та нараас ам асуух өдөр ирн

Аюуш
1 жилийн өмнө
43.154.39.4

Жавхлан үнэхээр маргаангүй сайн Сангийн сайд юмаа. Олон зүйлээр нотлогдож бна шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.