СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-11-01

Сагсан бөмбөгийн нийт тамирчдыг лигийн тэмцээнд оролцуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл өчигдөр /2023.10.31/ хуралдаж, тамирчдын "Ирээдүй" холбооноос гаргасан хүсэлтийг хүлээн авахаар болжээ.

Сагсан бөмбөгийн тамирчдын "Ирээдүй" холбооноос нэг лигт нэгдэн өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлж хэвлэлийн бага хурал зарласан. Тэд Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчин, тоглогчдын эрх ашиг хохирч байна гэж мэдээлэл хийгээд байсан юм.

Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл өчигдөр /2023.10.31/ хуралдаж, асуудлыг нэг талд гарган шийдвэрлэжээ. Тодруулбал, "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Бродерс", "Тэнүүн-Өлзий Металл", "Би Эйч Си Гарьд", "Ай эйч Си Эйпс" зэрэг таван багуудад дээд лигийн тэмцээнд оролцох эрх олгосон байна.

Тамирчдын "Ирээдүй" холбооноос гаргасан хүсэлт болон тамирчдын эрх ашгийг хамгаалах, нийт тамирчдыг Лигийн тэмцээнд оролцуулах боломжийг хангах, сагсан бөмбөгийн спортын үзэгч, дэмжигчдийн хүсэл сонирхлыг хүндэтгэн МСБХ дараах шийдвэрийг гаргажээ.

 

Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл Үндэсний дээд Лигийн тэмцээнийг зохион байгуулах журмын 2.4, 2.6, 2.7-д заасан зөрчлүүд, багуудтай байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний 3.2.9, 6.2-д заасан заалтыг зөрчсөн нь багийн тамирчид, үзэгч, дэмжигчдийн эрх ашгийг хохироож буй тул Лигийн журмын хариуцлагын 3.3-т заасны дагуу доорх нэр бүхий хүмүүсийн МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хасахаар шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.