СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүргийн удирдлагуудтай уулзаж, хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болох зохион байгуулалтыг хийх үүрэг чиглэл өгчээ.

Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, ариутгал, золбин нохой, муурын тоо толгойг цөөлөх, ногоон байгууламжийн арчилгааг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд хариуцуулахаар болж байгаа юм. Мөн ойрын хугацаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж өгөхийг үүрэг болгов. Түүнчлэн нийслэлийн удирдлагууд ахуйн ажилтай зууралдах биш, бодлого, чиглэлээ гаргадаг байх ёстой гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Хүндрэлтэй байдал үүсгэхгүйн тулд шилжилтийн үеийн төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Ингэснээр хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүрэгт шилжинэ. Дүүргийн Засаг дарга нарт бүх эрх, үүрэг, хариуцлага шилжинэ гэсэн үг. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахална” хэмээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.