Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт ноос, ноолуур самнах төхөөрөмжид нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг Онцгой байдлын газар 10.31-ний өдрийн 19:09 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 19:12 цагт очиход ноос, ноолуур самнах төхөөрөмжид тус цехийн засварчин Б /эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн/ хавчуулагдаж нас барсан байжээ. Тус иргэний цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.