СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахын тулд та өр төлбөргүй байх ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

"Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолд заасны дагуу цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлж байна.

Хөнгөлөлтийн хувь, хамрах хүрээ:

Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг дараах байдлаар хөнгөлнө:

- 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь

- 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь

-Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө.

Хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл: 

-Аюулгүй байдлаа хангаж, өөрийн ашиглаж буй халаагуур, хэрэглээнд тохирсон, стандартын шаардлага хангасан цахилгаан тоноглол суурилуулсан байх

-Баталгаажсан тарифт бүрэн электрон тоолууртай байх

-Хөнгөлөлтөд хамрагдахаас өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх зэрэг юм. 

Энэ өвөл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд зориулж 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад тусгажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гоша нь байнаа
1 жилийн өмнө
66.181.161.82

Тун их хэрэг болдог шүү үүнийг бол дэмнээ олон айл цахилгааны хэрэглээгээр орон сууцаа халааж байгаа Үүнд бас талархах ёстой

Амарзаяа
1 жилийн өмнө
66.181.161.123

Aimagiig bas 100% hungluh heregtei iregdee ylguurhan gaduurhaj bolohgvi gedeg vndsen huulitai murtluu bainga ylgna ene vndsen huliig esvel hot huduu geed uurcbiluh heregtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.