Ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан төрийн албан хаагчдад чиглэсэн арга хэмжээнүүдийг танилцуулж байна.
Үүнд:
Цалингийн нэмэгдэл:
-Төрийн бүх албан хаагчдын цалин 10%,
-Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг цалин 20%-иар нэмнэ. Нийт 217.7 мянган хүн хамрагдах тооцоолол гарсан.
Орон нутгийн нэмэгдэл:
-Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчсар бүр үндсэн цалингийн 40%,
-Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагч үндсэн цалингийн 20%-ийн нэмэгдэл авна.
Орон нутагт ажиллахад үзүүлэх дэмжлэг:
-Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3%-ийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60%-ийг "Зээлийн батлан даалтын сан"-аас баталгаа гаргаж олгоно.
-Орон нутаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагч 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
-Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж ТЗ-ны албан хаагчаар ажиллавал нэг жил ажилласан хугацааг 1,3 жилээр, сум, тосгонд 1,6 жил ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно.
-2023 оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон. /Нэг жилээс дээш ажиллавал 1%, 2 жилээс дээш 2%, гэх мэт/ Энэ нэмэгдэл хэвээр мөрдөгдөнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Taalagdlaa
Hesgiin ahlagiin staying nemeech esvel turiin alban haagch bolgooch howchuudaa
Яг штэ улс төрчдийн гар хөлүүд төрийн алба хаагчид болно гэнэ үү ккк давар
ТҮ-ний ажилчдад орон нутгийн нэмэгдэл олгодог баймаар байна. Ялгаагүй л орон нутагт ажиллаж байгаа шүү дээ.
Togtwor suurishiltai ajillaj chadaj l baiwal TZ, TV yalgalgvi 5 jiliin tetgemj ogoxod yadag yum
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ албан хаагч нарыг яагаад ялгаварлан гадуурхаад байнаа. Адилхан ажиллаж байгаа шүүдээ.ТӨРИЙН ЗАХИРГАА гэж ялгаварлаж хандахаа болоичэээ. Орон нутаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ албан хаагч 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг адилхан олгоно ууу.