СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-31

🔴 Долоон буудал орчимд 12 мянган айлын орон сууц барина

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн хамгийн том зохицуулалт нь гэр хорооллыг барилгажуулах шийдэл гэж хотын дарга хэлэв.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотын гэр хороололд 228 мянга орчим айл өрх амьдарч байна. Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төв хоёрыг түшиглэн барилгажуулна.

Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажил эхэлсэн, 800 орчим айлын орон сууц ирэх тавдугаар сард дуусна.

Сэлбэ дэд төв, Долоон буудлын эцэс, Чингэлтэйн эхний буудал орчимд 158 га газар дээр 2000 айлын нэгж талбай байгаа. Өргөн барьсан хуулиар эдгээр айлуудыг гурван нөхцөлөөр газраа чөлөөлж өгөх боломжтой байхаар зохицуулалтыг оруулж өгсөн. Тодруулбал

. Ингээд бонд босгосон мөнгөө эргэн төлөх ажлыг хийхээр төлөллөж байна.

Тохируулгагүй хоёр гол Улаанбаатар хот дотор урсаж байна. Тийм учраас усан санд хуримтлал үүсгэж, бороо ихтэй жил урсгадаг байхаар тохируулга хийнэ.

Зарим талбайг нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Үндсэндээ чөлөөлсөн газарт 60 хувь нь орон сууц, 40 хувь нь ногоон байгууламжтай цогцолбор барихаар төлөвлөж байна. НОСК ингэж цогцолбор барьдаг гэдгийг бусдад харуулж бусад хувийн хэвшилд ч санал болгон ажиллана гэж төлөвлөж байна. Барилгын материал, тоног төхөөрөмжүүдийг Гаалийн татвараас чөлөөлөх зэрэг тохируулгыг хийнэ.

Мөн зарим ажлыг хийхэд Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газартай ойлголцох асуудлууд бий. Тухайлбал, Соёл урлагийн их сургуулийг нүүлгэн шилжүүлж, Сэлбэ дэд төв рүү татахын тулд эхлээд газрыг бэлдэж, төлөвлөлтөд оруулъя гэж байгаа юм. Өдөр бүр 8000-9000 оюутан, багш Улаанбаатар хотын төв рүү орж, сургуульдаа ирж очдог. Иймээс тус сургуулийг кампус байдлаар төлөвлөх боломж байна. Мөн Дуурийн театр, драмын театрыг энэ төлөвлөлтөд оруулж ирэх боломжууд байгаа.

Газраа чөлөөлсөн айлууд буцаад хуучин газартаа орон сууцанд орлоо гэхэд ажлын байрыг нь давхар шийдэхийн тулд төрийн байгууллага, болоод хувийн ААН-д газар олгож, ажлын байрыг шийдэх шаардлага тулгардаг. Ингэж чадвал ажилгүйдлийг ч шийдэх боломж бий гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.