СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-31

🔴LIVE: Х.Нямбаатар: Хотын төв рүү ороход төлбөр төлдөг болох эсэхийг НИТХ шийднэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгч байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Засгийн газраас УИХ-д тус хуулийн өргөн барьж байна. Тус хуулийн төслийн дагалдаад 30 хууль өөрчлөгдөнө. Улаанбаатар хотод 720 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 47-50 мянган тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдэж байна. Дөрвөн жилийн дараа 1 сая автомашинтай болно. Улаанбаатар хотын автозам сүүлийн жилүүдэд 30 орчим хувиар нэмэгдсэн. Харин манай улсын нийслэлийн автозамын 350 мянган автомашинд л зориулагдсан авто зам. 

НИТХ-аас нийслэлд олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоох зохицуулалт орж ирсэн. Өдөрт дунджаар 2 сая 682 мянган удаа зорчилт хийж байна. Улаанбаатар хотод 3.8 их наяд төгрөгийг алдагдсан боломжийн өртөг гэж тооцоолсон. Тиймээс эхний ээлжид импортын автомашины Улаанбаатарт орж ирэх тоог дугаараар нь хязгаарлана. Дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ тогтооно. 

Нийтийн тээврээр зорчигчдын тоо 24 хувь байна. Их тойруу дотор төрийн нэгдсэн байгууллага төвлөрчихсөн байна. Иймд эхний ээлжид нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Захын хорооллын хойд замуудын холбооснуудыг холбоно. Дунд оврын автобуснуудыг явуулна гэж төлөвлөж байна. 

Нийгмийн сүлжээнд маргаан дагуулаад байна. Нэгдүгээрт, хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. . Төлбөртэй бүс тогтоох бол 0-27.000 төгрөг байна. Магадгүй 2.000, 5.000, 10.000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад, төлбөртэй бүсийн зохицуулалт түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий. Томоохон хотууд түгжрэлийн бүсээ шийдсэн аргуудаас хамгийн үр дүнтэй нь энэ арга. 

Төлбөртэй бүс дотор хүмүүсийг алхах, дугуй унах замуудыг засах ажлуудын бэлтгэл хийгдэж байна. Нийслэлийн түгжрэлийг бид хамтдаа даван туулна. Захиргааны үе шаттай арга хэмжээ авснаар түгжрэлийн асуудлыг шийднэ. 

Тэгвэл . Жишээлбэл, 1.000 төгрөгөөр төлбөртэй бүс рүү нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг. Тойрсон автомашины зогсоолуудыг ажлын цагаар үнэ төлбөргүй байлгана. Зогсоол нэмнэ. Явган хүний зам, дугуйн замыг тусгаарлах чиглэлд ажиллана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.