СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Counter Strike” гэх видео тоглоом дуурайн тоглож байсан хүүхдүүд санамсаргүйгээр нэгнийхээ хэвлий орчимд хутгалжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны тоотод “Хүүхдүүд тоглож байгаад нэгийгээ гэмтээсэн” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс тус хэргийг шалгахад тус тоотод насанд хүрээгүй 4 хүүхэд “Counter Strike” гэх видео тоглоом дуурайн тоглож байгаад санамсаргүй байдлаар нэгийнхээ хэвлий орчимд хутгалсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн насанд хүрээгүй хүүхдүүддээ санамсар, болгоомжгүй байдлаас өөрт болон бусдад гэмтэл учруулж болзошгүй тоглоомоор тоглохгүй байх, хутга мэс болон гал гаргах зүйлээр тоглох нь эрсдэлтэй талаар тайлбарлан ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.