Нийтэлсэн:
Т.Мягмар
1 жилийн өмнө
2024 оны төсвийн төсөлд тусгагдсан төрийн албан хаагчдад чиглэсэн арга хэмжээнүүдийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулжээ.
ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:
- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар,
- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдүүлэх, үүнд нийт 217.7 мянган хүн хамрагдана.
ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:
- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тус тус тооцож, орон нутгийн нэмэгдэл олгоно.
ОРОН НУТАГТ АЖИЛЛАХАД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ:
- Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3%-ийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60%-ийг Зээлийн батлан даалтын сан баталгаа гаргана.
- Орон нутагт шинээр томилогдон очиж ажиллах тохиолдолд байрны түрээсийг эхний нэг жил төсвөөс төлнө.
- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
- Энэ оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон. 1 жилээс дээш ажиллавал 1хувь, 2 жилээс дээш 2хувь, 12 жилээс дээш 12хувь гэх мэт нэмэгдэнэ.
- Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж ТЗ-ны албан хаагчаар ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сараар, сум, тосгонд 1 жил 6 сар ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно.