Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх түр хорооноос 100 мянган хүний гарын үсгийг D parlament дээр цуглуулна.
Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх түр хороо:
-Манай улсын хувьд 110 мянган өрх ипотекийн зээлтэй. Харин эдгээр өрхүүдийн зарим нь 8 хувиар зээлээ төлж байхад зарим нь 6 хувиар зээлээ төлж байна. Тодруулбал, нийт зээлдэгчдийн 64 мянган 200 хүн ипотекийн зээлээ 8 хувиар төлж байна. Энэ нь нийгэмд шударга бус байдлыг бий болгож байна. Ингээд иргэд өөрсдөө нэгдэж ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх түр хороо байгуулсан. Энэ 2 хувь нь бага юм шиг харагдаж байгаа боловч урт хугацаандаа хүний амьдралд ихээхэн нэмэр болох хэмжээний мөнгөн дүн. Энэ зээлийн илүү төлөлтөд зөвхөн нэг өрхөөс хэдий хэмжээний мөнгө гарахыг та бүхэн тооцоод нэг үзээрэй. Бидний хувьд 2 хувийг нөхөж авна гээгүй. Бид тэр илүү төлөлтөө хүүхдийнхээ боловсрол бусад хэрэгцээтэй зүйлдээ зарцуулахыг хүсэж байна.
Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх түр хорооноос 100 мянган хүний гарын үсгийг D parlament дээр цуглуулахыг хүсэж байна. Өнөөдрийн байдлаар 18 мянган иргэн саналаа өгсөн байна. 15 хоногийн хугацаанд энэ тоог 100 мянгад хүргэх шаардлагатай байна. Хэрвээ ингэж чадах юм бол ипотекийн зээлийг 8-аас 6 болгох асуудал маань шийдэгдэх гээд байна. Энэ бол бидний хамгийн эцсийн боломж гэж харж байна. Бидний ард 200 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөн ч их сонин юм зарим нь 8% -д орж чадахгүй бна гэвч банкны 15,6%зээлд хамрагдаж болох юм ямар учир бна тайлбарлаж чадах хүн байвал туслаач
Дэмжиж байна.
Ipotek 8%zeelee 6%bolgomoor bna
6% luu oruulna