Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат малчин А нь аравдугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт явганаар малд яваад сураггүй болжээ.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Хар-Эрэг” гэдэг газарт тус сумын харьяат малчин А нь аравдугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт явганаар малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар 19:20 цагт хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус багийн Засаг дарга Г.Наранбатын ахалсан 16 хүн, есөн автомашинтай малчин А/57 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажилагааг зохион байгуулж 20:30 цагт гэрээс нь баруун зүгт 7 км-ийн газраас эсэн мэнд олжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.