АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн оюутан, суралцагчид болон Дархан сумын малчдад эрүүл мэндийн даатгалыг сурталчлан таниулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар оюутан, сурагч болон малчин иргэд ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх бөгөөд тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар ЭМД-аа төлөхөөс гадна ЭМДЕГ-тай гэрээтэй 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 багц тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй авах боломжтой. Мөн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоонд жил бүр товлолын дагуу хамрагдаж аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой талаар танилцууллаа.
Мөн Архангай аймгийн ЭМД-ын хэлтсээс гэрээт эмийн сангуудын үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ үеэр эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн хангалт, зарцуулалт, "Новартис" хөтөлбөрийн эмний хангалт, зарцуулалт, хүний нөөц орон тоогоор ажиллаж байгаа байдал, эмийн сонголт болон эм худалдан авалттай холбоотой мэдээллийг харах зориулалт бүхий дэлгэцийг кассан дээр байршуулсан эсэх, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг даатгуулагч, иргэдэд зориулан ил тод, харагдахуйц газар байршуулсан эсэхийг хянаж, хөнгөлөлттэй эмээр үйлчлэхэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг авч, гэрээний үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөгөө өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.