СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-31

Сурагчид торгон хилээр аялав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Эх орны дархан хилд албаа хаахаар цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчдын сургалтын төвийн нээлтийн ажиллагааг хилийн зарим ангиуд "Сурагчид торгон хилд" өдөрлөгтэй хамтатган зохион байгуулжээ.

Тухайлбал, Хилийн цэргийн 0108, 0184 дүгээр ангиуд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын I, II, III сургууль болон Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын II сургуулийн сурагчдыг ангидаа хүлээн авч хилчдийн алба, үйл ажиллагааг сурталчилсан байна.

Ерөнхий боловсролын сурагчид 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчдын сургалтын төвийн нээлтийн арга хэмжээг үзэж сонирхсон бөгөөд ангийн дайчин алдрын танхим, хүндэтгэлийн хөшөө, хилчдийн хангалтын хувцас хэрэглэл, зэвсэг, хоол хүнстэй танилцаж, Хил хамгаалах байгууллага болон үе үеийн хилчдийн хийж, бүтээсэн гавьяа түүхээр аяллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.