СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зүүн аймгуудын нутгаар хүйтэн, салхи шуургатай

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, зүүн аймгуудын нутгаар хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн,  Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1...+4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө +0...+2 градус дулаан байна.

Гэрэл зургийг Б.Баяр /Албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.