Нүүрсний гэх хэрэгт холбогдон 11 дэх сардаа цагдан хоригдож байгаа Б.Ганхуягийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлд хандаж, дараах мэдээллийг өгөв.
Хүргэн ах П.Пүрэвдорж:
-Манай гэр бүлийг нэг жил гаруй хугацаанд эрүүдэн шүүлээ. Монгол Улсад хүний эрх гэж байхгүй болжээ. Бид эд эс, биеэс гарсан хөлс, шингэн бүрээ шалгууллаа. Жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа хууль дүрмийн дагуу нэг ч явагдаагүй. Хүний эрхийг ноцтой зөрчсөн. 1937 оноос дор байдлаар хүнийг хэлмэгдүүлэн эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлдэг юм байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр Д.Ганхуяг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ноцтой мэдэгдэл хийсний дараа бие нь огцом муудсан. Даралт нь 80 хүртэл буурч, бөөлжиж, хордлогод орсон. Шүүх, прокуроруудад ар гэрийн зүгээс удаа дараа эрүүл мэндийн асуудлаар хүсэлт гаргасан. Гэтэл өдий хүртэл хайхрахгүй байна.
Есдүгээр сараас өнөөдрийг хүртэл хордлогын байдалтай байгаа. Хөл гараар нь битүү яр шарх гарч, идээ бээр болсон. Хумснууд бүгд хөхөрсөн, буйл нь хөхөрсөн, хоол идэж чадахгүй хордлогын шинжтэй байна. Д.Ганхуяг ямар ч суурь өвчингүй байсан. Эрүүл мэндийн ямар ч асуудалгүй байсан. Одоо нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон.
Б.Ганхуяг бол маш том гэрч. Гэтэл эрх мэдэлтнүүд энэ гэрчийг устгах үйл ажиллагаа явуулж байна гэж бидний гэр бүлийн зүгээс үзэж байна. Өөрсдийн хийсэн булхай луйвар, жинхэнэ нүүрсний хулгай, 44 их наяд, төмөр зам, оффтейк гэрээ, нүүрс тээврээ нуун далдлахын тулд энэ хүний амь насанд ноцтой хохирол учруулах гэж байна. Бид энэ хүртэл хүлээж тэссэн. Бид энэ хүний амь насыг эрсдүүлж хэргийг хаах гэж байна гэдэг айдас байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tiim ihym medej bgaal ym bol teriigee helldee helehgvi tamluulj bga bol odoo yahvdee
НЭГЭНТ ИЙМ БОЛСОН БОЛ БҮХ БУЛХАЙГ ИЛЧИЛЭЭД ҮХСЭН ДЭЭР. ХООСОН ХОРОНД ХОРДОЖ ҮХЭЖ БАЙХЫН ОРОНД НЭРТЭЙГЭЭР ИЛЧИЛЭЭД ҮХСЭН .ДЭЭР.
Боссуудыг барих хэрэгтэй долоон үедээ хараагдаасай
Гэрчийг хамгаалтад авдаг газар.хүний эрх ярьсан зөндөө байгууллага хүмүүс байдаг биздээ ажлаа хийгээчээ
худлаа жүжиглэ хэргээ хулгайч минь гэг наанаас үх