СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурал ирэх сарын 13-ныг хүртэл хойшиллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал ирэх сарын 13-ны өдрийг хүртэл хойшлогдов.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон байсан. Гэсэн ч өмгөөлөгчдийн зүгээс шинжээч болон гэрчүүд бүрэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн юм. Мөн .

Шүүх хуралдааны үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг үг хэлэв. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг:

-Есдүгээр сараас хойш миний биеийн байдал сайнгүй байгаа. Хамаг биеэр юм туурсан. Хуучин идээ гараад байсан. Гэтэл одоо идээ гарахаа больсон, хоёр хөл явахад хэцүү болсон. Хоёрдугаар шатлалын эмнэлэгт арьс, биеэр гараад байгаа зүйлүүдийг эмчлүүлэх шаардлагатай байна. Миний бие иймэрхүү зүйл яриад байдаггүй. . Биеэр гарсан юм цус шүүрээд байгаа учраас би дотуур өмд ч өмсөхөө больсон. Эмчлүүлмээр байна. Цагдан хориог өөрчилж өгөхийг хүсэж байна.

Би шүүх хуралд цагаатгах байр суурьтайгаа орж байгаа. Уг нь мөрдөх ажиллагааны явцад янз бүрийн зүйл тогтоогдсон болов уу гэж 11 сар хоригдсон. Гэтэл 124 хавтсыг хараад харамссан. Хавтсыг хавтаст хэрэг болгохын тулд л ийм зүйл хийсэн. Үүний 78 хавтас нь хэрэгсэхгүй болсон гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.