СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

60 настай иргэн машинд мөргүүлж, амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 15 минутад Сэлэнгэ аймгийн Баянгол сум, 1 баг, Загдалын гол салдаг уулзвар орчимд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Дархан-Улаанбаатар чиглэлд явсан “Toyota” маркийн тээврийн хэрэгсэл, явган зорчигч 60 настай, эрэгтэй “Г”-г мөргөсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас явган зорчигч амь насаа алдсан харамсалтай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,
2. Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,
3. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,
4. Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх,
5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байх,
6. Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдлийг бууруулах боломжтой, иймд бүс зүүж хэвших,
7.Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.