СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-30

🔴 Б.Пүрэвдорж: УИХ-ын дарга НӨАТ-ын хуулийг өргөн барих нь хууль зөрчинө

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

Ардчилсан нам Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барина. Ардчилсан намын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

УИХ дахь АН-ын бүлэгийн дарга О.Цогтгэрэл:

-Парламент дахь Ардчилсан намын зүгээс 2006 онд Хөгжлийн сан, 2009 онд Хүний хөгжлийн сан гээд Эвслийн засгийн газар байх үед бүх санаачилгыг гаргаж ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2016 оны хоёрдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ирээдүйн өв сангийн хуулийг өргөн барьж батлуулж байсан нь өнөөдөр үйлчилж байна. Энэ хууль зарчмын хувьд зөв хууль мөн. Гэхдээ үүний цаана уул уурхайн компаниуд төрийн өмчит компани гэдэг нь өнөө ирээдүй цагийн ард түмний биш өнөө цагийн дарга нарын, улс төрчдийн өмч болж чадахыг харсан. Иймээс бид иргэн нь баян, төр нь баян биш байдаг. Ирээдүйд өв үлдээсэн эдийн засгийн тусгаар тогтнолыг томьёолсон хуулийн төслийн өргөн барихад бэлэн болсон байна. Ирэх долоо хоногт УИХ-ын даргатай тов тогтоож, уг хуулийг өргөн барина.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-УИХ-д хууль өргөн барих эрх нь УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн байгаа. 2020 оны таван сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр татвартай холбоотой, эрүү, иргэн, зөрчлийн хуулийн өөрчлөлтийг Засгийн газар өргөн барина гээд заачихсан. Ингэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ыг таван хувь болгох өргөн барьж болох эсэх нь эргэлзээтэй. Үүнтэй зэрэгцээд миний бие НӨАТ-ыг нэмэгдүүлэх хуулийн төслөө 2020 оны 5-р сарын 24-ний өдөр хууль нийцүүлж өргөн барьсан байдаг. 

10 хувийн НӨАТ-ын татвартай байгаа тохиолдолд таван хувийн буцаан олголт олголоо ч гэсэн татварын бааз хангалттай нэмэгдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 120,000 аж ахуйн нэгжийн 80,000 нь НӨАТ төлөгч байна. Эдгээр ААН-ийн тоо нэмэгдэхгүй. Хувиараа бизнес эрхэлж буй 250,000 хүний 50,000 нь НӨАТ төлөгч байгаа юм. Үлдсэн 200,000 нь НӨАТ төлөгчөө орж ирэхгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа юм. 

Татварын хувийг нь багасгаж байж далд орлогууд ил болно. Орон нутагт НӨАТ-ын баримт өгдөг дэлгүүр бараг байхгүй. Тиймээс иргэд энэхүү буцаан олголтод хамрагдаж чадахгүй байгаа. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг яаж зөрчиж байгаа талаар Түр хороо байгуулах ажил маань зогсонги байдалд орчихлоо. Гэхдээ МАН-ын гишүүдэд байнга энэ асуудлаар гарын үсэг зураач гэдэг уриалга өгч байна. Ер нь мэдээллүүд ирж байна. Энэ мэдээлэлд 2017-2022 оны хороонд 6.1 их наяд төгрөгийн төрийн шууд худалдан авалт хийсэн байна. Уг нь 2017 онд 150 тэрбумын шууд худалдан авалт хийж байсан бол 2022 онд 2.5 их наяд төгрөг болж өссөн байна. Нийт дүнгээрээ 6.1 их наяд төгрөг. Үүнд төрийн нууцад оруулсан оффтейк гэрээнүүд, ногоон автобусны худалдан авалт ороогүй.

Засгийн газраас ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар нийслэлд зөвлөмж хүргүүлэхдээ “Улсын нууцад оруулах боломжгүй. Үндэслэл алга” гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зөвлөмж хүргүүлсэн байдаг. Харамсалтай нь, тэнд худалдан авалт хийхдээ хууль зөрчсөн нь тодорхой болчихлоо. Энэ асуудлын хариуцлагыг төсвийн ерөнхийлөн захирагч, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар, түүнийг зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хоёр хариуцлагыг хүлээх ёстой.

Харамсалтай нь өнөөдөр нийслэлийн шинэ Засаг дарга Х.Нямбаатар автобусны худалдан авалтын асуудлыг ярихдаа 2009 оны, Ардчилсан нам эрх барьж байх үеийн худалдан авалтыг яриад байх юм. Яагаад тэр улаан автобусны худалдан авалт, хүүхдийн шар автобус, ногоон автобусны худалдан авалт, Монголын ард түмнийг доромжилсон гудамжны тоос сорогчоо ярихгүй байгаа юм бэ гэдгийг хэлмээр байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.