СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-30

🔴 МАН: Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг хуваарьтай. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

-Орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, тэдний оролцоог хангах чиглэлээр нэмэлт өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан. Улсын хэмжээнд санал авах байр буюу хэсгийн хороо 2.148 байдаг. Эдгээр хэсгийг бүрэн камержуулснаар хөндлөнгийн хяналт тавих боломж бий болно. Сонгуулийн зардлыг бууруулах, сурталчилгааг оновчтой, хүртээмжтэй байдлаар явуулах чиглэлд хэд хэдэн зүйл заалтыг хуулийн төсөлд оруулсан. 

Иргэд сонгогчдын дунд мөнгөтэй, улс төрчид сонгуульд өрсөлддөг гэх буруу ойлголтыг халахыг хичээж энэ хуулийн төслийг боловсруулсан. 2020 оны 2148 санал авах байранд 7165 мандатад 20 гаруй мянган иргэн нэр дэвшсэн. Нэг хүн 10 хүртэл самбар байрлуулах боломжтой байсан. Энэ нь улсын хэмжээнд 70-80 мянган зурагт самбар байрлуулдаг гэсэн үг. Харин улсын хэмжээнд нэр дэвшигчид нэгдсэн самбартай байна. Ингэснээр зардал багасгана гэж үзэж байна. Мөн ухуулах байр, ухаалагчдын тоог багасгаж өгсөн. Сонин хэвлэл, сэтгүүлийн тоо хэмжээг бууруулж өгсөн. Нөгөө талдаа ерөнхий сонгуулийн зардлыг бууруулахаар тус хуулийн төсөлд тусгалаа.

Анхан шатан дахь улс төржилтийг багасгах, нутгийн өөрөө удирдлагын байгууллагын уялдаа холбоог хангана. Сум дүүргээс сонгогдсон хурлын төлөөлөгч нар тухайн орон нутгийнхаа асуудлыг аймаг, нийслэлийн хэмжээнд шийдүүлэх боломжтой болно. Сум дүүрэгт сонгогдсон хурлын төлөөлөгчид аймаг, нийслэлийн төлөөлөгчдөө сонгодог болно. Бусад УИХ дахь намуудтайгаа энэ хуулийн төслийг зөвшилцөнө. Сонгуулийн сурталчилгаа өмнө нь 14 хоног явагддаг байсан бол одоо 10 хоногт багтаан зохион байгуулагдана. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-Орон нутгийн төлөөлөгчдийн тоо огт өөрчлөгдөхгүй. 1992 онд энэ байдлаар орон нутгийн сонгуулийг явуулж байсан юм билээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Улс төрийн намуудтай зөвшилцөнө. Гишүүд өргөн барьсан хуулийн төсөл. Саналын түвшинд яригдаж байгаа асуудал байгаа. Энийг хуулийн төсөл санаачлагчид Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Дахиж нарийн судалж байж ярилцана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.