СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-30

🔴А.Цэрэнбат: АН-ын дарга Л.Гантөмөрийн дэд дарга нар гэмт хэрэгтэн, залилагчид

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

Нийслэлийн АН-ын гишүүд, Лу.Гантөмөрийг өргөдлөө өгөхийг шаардаж мэдээлэл хийв.

Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга А.Цэрэнбат: 

-2020 оны сонгуулиас хойш Ардчилсан нам дотроо маргалдаж, гурван жилийн дараа Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгож маргаан өндөрлөсөн. Үүнээс хойш арван сарын хугацаанд үндсэн дүрэм журмыг биелүүлэхийг шаардаж, хүлээцтэй хандсан. Гэтэл АН-ын дотоод болон гадаад үйл ажиллагаа Дээд шүүхэд бүртгэлтэй Үндсэн дүрмийн дагуу явахаа байсан. АН-ын дарга Лу.Гантөмөрийн зөвлөх, дэд дарга нарын хүсэл шаардлагаар нам доторх үндсэн дүрмийн бус үйл ажиллагаа газар авсан. Тиймээс намын удирдагчийг үндэсний хэмжээний намыг удирдах, дүрэм журмыг сахиулах, манлайлах тал дээр учир дутагдалтай гэж үзэж байна.

Биднийг лайв хийгээд эхлэхээр “Манай намд МАН-ын туршуулууд байдаг” гэж хэлж байсан. Эсрэгээрээ өөрийнх нь хажууд байгаа дэд дарга нар нь гэмт хэрэгтэн, залилагч, сонгуулиар намаасаа бие дааж нэр дэвшиж байсан хүмүүс гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ард
6 сарын өмнө
202.126.89.143

АН ЫН шудрага залуус өөрсдөө намаа удирдах цаг болсоон

хааис
6 сарын өмнө
59.153.113.32

гантөмөрөө тууштай зоригтой үнэний талд бай хүн хүний үгэнд ороод үхээнц байж байж болхгүй шүү

Зочин
6 сарын өмнө
202.55.188.125

ЛУУХААН БАЯРЦОГТ дэд дарга хийж байгаа луухаанаас САЛАХГҮЙ бол ГАНТӨМӨР ч АН ч нар үзэхгүй ..24 оны сонгуульд ч дээш гарахгүй..ЖИНХЭНЭ МАН-ын туршуул хятадын ГАР ХӨЛ БОЛОГЧ УРВАГЧ ХУЛГАЙЧ хагалан бутаргагч бол ЛУУХААН БАЯРЦОГТ.. ЭНЭ бол аюул шүү !!! БАЯРЦОГТ одоо тэргүүн дэд дарга учраас сонгуульд намын жагсаалтаар шууд нэр дэвшинэ..АЮУЛ бол энэ МОНГОЛД Ч АН-д ч гай болно

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.